Япон, Индонез, Филиппин улсуудад зохион байгуулагдаж байгаа ФИБА сагсан бөмбөгийн ДАШТ эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тус тэмцээнд 32 шилдэг баг хүч сорин өрсөлдсөн.
Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, шөвгийн найман баг шалгаран үлдээд буй. Шөвгийн наймд, Литва, АНУ, Итали, Герман, Канад, Серби, Латви, Словени улсууд шалгаран үлдэж, өнөөдөр маргааш хоёр өдөр шөвгийн дөрөвт үлдэхийн төлөөх тоглолтоо хийнэ.
Энэ шатанд өнөөдөр буюу есдүгээр сарын 05-нд дэлхийн таван удаагийн аварга АНУ-ын хүчирхэг багийг хоёрдугаар шатанд 110:104 харьцаатай илүүрхэж, хэсгээ тэргүүлсэн Литва улсын шигшээ баг Сербийн эсрэг тоглох бол хэсгээ тэргүүлсэн Италийн шигшээ баг АНУ-ын эсрэг хүнд тоглолт хийнэ.
Харин маргааш буюу есдүгээр сарын 06-нд Германы шигшээ баг Латвийн эсрэг, Канадын шигшээ баг Словенийн эсрэг тоглох юм. Тэмцээний финалын тоглолт энэ сарын 10-нд болно.
Л.Сайнаа