Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын шавь Хакүохо энэ сарын тэмцээнийг өнжих нь. Тэр зургаан өдрийн өмнө мөрөндөө мэс засал хийлгэсэн бөгөөд удаан хугацаанд амрах шаардлагатай болсон байна.
Хакүохо өнгөрсөн башёгийн түрүү бөхийн өрсөлдөөнд сүүлийн өдөр хүртэл яригдаж байлаа.
Мэргэжилтнүүдийн зүгээс озеки цолонд хүрнэ гэсэн хүлээлтийг үүсгээд буй бөх юм. Түүний багш Хакүхо М.Даваажаргал “Тэр таван сараас хойш өвдөлт мэдэрч байгаа. Удаан нөхөн сэргээлт хийхийг хичээсэн боловч огт сайжраагүй. Дохёдоо буцаж ирээсэй гэж залбирах л үлдлээ” гэсэн юм.
А.Болд