Монгол бөхийн өргөөнд Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд энэ сарын 10-нд болно.
Энэ улирлын анхны барилдааны түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг долоон сая төгрөгөөр шагнаж урамшуулна. “Нутгийн буян” компаниас зохион байгуулж буй тус барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэх юм байна.