Ази тивийн гурван улсыг дамнан зохион байгуулагдаж буй ФИБА сагсан бөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтын эхний хагасын төгсгөлд Литва улсын шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга АНУ-ыг 52:31-ээр тэргүүлж, 11,349 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглолтын төгсгөлд 110:104-ийн харьцаатай буулган авч, хэсгээ тэргүүллээ.
Литва шөвгийн наймд Сербийн багтай тоглох бол АНУ Италитай тоглоно.
Дасгалжуулагч Стив Керр завсарлагаанаар багаа сэргээх ямар нэгэн гайхалтай төлөвлөгөөний эрэлд гараад байв. Төлөвлөгөө ч үр дүнгээ өгч, хамгаалалтын шугамаар оноогоо ахиулж, гуравдугаар үеийн эхний таван минутад Литвын шигшээд хоёрхон оноо авах боломж олгов.
Хагас үед 17 онооны зөрүүтэй байсан нь удалгүй ердөө дөрөвхөн оноо болтлоо ойртсон, учир нь АНУ гуравдугаар үед бүх хүчээ талбайд гаргасан гэж хэлж болно. Микал Бриджс довтолгоог эрчимжүүлж, АНУ-ын хожигдол 71-65 болж, тоглолт дуусахад 10 минут үлдээд байлаа. Гэсэн хэдий ч дасгалжуулагч Казыс Максвитис багаа төгс тэнцвэржүүлж, хоёрдугаар хэсэгт тэргүүллээ хадгалж, дөрөвдүгээр үед бүх хүчээрээ АНУ-ы эсрэг тоглосон. Тэд чөлөөт шидэлтйиг амжилттай болгохын тулд шугамны ард яг л ангаа гэтэж буй ирвэс шиг л тайван байлаа. Литва эхний есөн шидэлтээ гурвын зайнаас хийсэн нь эхний хагаст 21 оноогоор тэргүүлэхэд тусаа өгсөн.
Тэд АНУ-ыг 1998 онд ялсан, 2004 онд ялсан, одоо 2023 онд дахин давтлаа. Литва улс АНУ-ын эсрэг гурван ялалтаа гурван өөр үеийнхэнтэй холбож, дэлхийн хэмжээнийх гэдгээ бататгахын төлөө тэмцэхээр ирсэн гэдгээ зарласан нь энэ байлаа.
Тус багаас Тадас Седекерскис 11 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Миндаугас Кузьминскас 14, Кариниаускас 15 оноо, Игнас Браздейкис 11, Томаш Димса мөн 11 оноо, Эймантас Бендзиус 10 оноог багтаа авчрав. Энтони Эдвардс АНУ-ын нэрийн өмнөөс 35 оноо авсан ч түүний багийн гишүүдийн нэг нь ч өнгөрсөн шөнө 14-өөс дээш оноо авч чадаагүй. Энэ нь АНУ-ын шигшээ баг 2002 оноос хойшх ДАШТ-ий түүхэн дэх анхны хэсгийн ялагдлаа хүлээсэн явдал байв.
Ингэснээр энэ удаагийн ДАШТ-д аваргалах багийн тэргүүн эгнээнд нэр нь явсан АНУ-ын шигшээ багийг буулган авсан Литва улсын шигшээ баг шөвгийн наймд итгэл төгс орж ирлээ. Хэдийгээр хожигдсон ч АНУ-ын шигшээ шөвгийн дөрөвт багтахын төлөө хэсгээ тэргүүлсэн Италийн шигшээтэй учраа таараад байна. Магадгүй хоёр баг аваргын төлөө дахин тоглохыг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Л.Сайнаа