Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст хөл тавиад удаж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тулаан бүр нь түүний ялалтаар өндөрлөсөн.
Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хойд хөршид хийх байсан тулаан хойшлогджээ.
Түүний хүсэлтээр Америкт ээлжит тулаанаа хийхээр болсон ба ирэх сард болно. Өрсөлдөгч тамирчны нэр хараахан гараагүй бөгөөд хэрэв энэ тулаанд ялалт байгуулбал Э.Цэндбаатар аваргын бүсний төлөө тулалдах эрх авах билээ.