Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн талаар ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн. Тэгвэл тухайн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Б сорьцын хариу 7-14 хоногийн дараа нийтэд ил болох юм байна. Допингийн Б сорьц өмнөх сорьцоос зөрөх магадлал тун бага юм.
Тухайн бөх допингийн шинжилгээ өгөхдөө шээсээ хоёр саванд хуваан хийж, хөндлөнгийн гэрч байлгадаг аж.
Б сорьц хийлгэх хүсэлт гаргасан бол тухайн тамирчин сорьцтой холбоотой бүх зардлыг өөрөө гаргах журамтай. Мөн хоёр сорьцын хариу зөрөх боломжгүй бөгөөд тус шинжилгээний хоёр сав нь дэлхийд ганцхан хувь (кодлогдсон) бүтээгддэг байна.
Допингийн Б сорьц ирмэгц тухайн бөхийн барилдах эрхийг хасах, авсан цолыг хураах асуудал үүснэ. Хэрэв допинг хэрэглэсэн нь батлагдвал Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу тэр бөх барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулах билээ.
А.Болд
Сэтгэгдэл (5)