Ази тивд Япон, Индонез, Филиппин улсуудад зохион байгуулагдаж байгаа Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөв. Улмаар шөвгийн найман баг бүрдлээ. ФИБА сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2023 оны шөвгийн наймын тоглолтууд есдүгээр сарын 5, 6-ны Мягмар, Лхагва гарагт болно.
Шөвгийн наймд,
Литва Сербийн эсрэг
2010 оны ДАШТ-д гуравдугаар байрт шалгарсан Литва энэ удаагийн тэмцээнд нэг ч хожигдолгүй хагас шигшээд шалгарлаа. Тэд АНУ-ыг хожсоноор шөвгийн наймд шалгарсан. Харин нөгөө талд хүчирхэг Сербийн шигшээ баг Италид хожигдсоноосоо эргэн сэргэж, 2014 онд хоёрдугаар байрт шалгарсныг тооцвол дөрөв дэх удаагаа шилдэг наймд шалгарсан энэ. Хоёр баг маргааш буюу есдүгээр сарын 05-нд тоглоно.
Итали АНУ-ын эсрэг
Хоёрдугаар тойрогт нэгдүгээр байраар шалгарсан Итали АНУ-ын шигшээ багтай тоглох бол Америкчууд Литвад хожигдсондоо хор шартайгаар хагас шигшээд шалгарав. Дэлхийн таван удаагийн аварга АНУ Италийг бүх цаг үед 12:2-оор илүүрхсэн үзүүлттэй байгаа. Хэн хожсон нь шөвгийн дөрөвт шалгарна. Италийн шигшээ баг АНУ-ын хувьд суд өрсөлдөгч хэдий ч тэмцээн гэдэг тэмцэл байдаг учир аваргууд нутаг буцаж ч мэдэх юм.
Герман, Латвийн эсрэг
Герман 2006 оноос хойш анх удаа шилдэг наймд шалгарсан нь энэ. Харин Латвийн шигшээ баг анх удаа шөвгийн наймд шалгарав. FIBA EuroBasket 2011 тэмцээний сүүлийн тоглолтод Герман Латвийг хожиж байсан. Мөн тэд бүх цаг үед 3:2-оор илүүрхэж байна. Эндээс харахад Герман Латвийг хожих магадлал 50 хувь юм.
Канад, Словенийн эсрэг
Канад 1994 оноос хойш анх удаа шөвгийн наймд шалгарав. Ингэхдээ тэд хоёрдугаар тойрогт Дэлхийн аварга Испанийн шигшээ багийг буулган авч, тэмцээнээс мултлав. Испанийн шигшээ ингэснээр түүхэндээ анх удаа ДАШТ-д хоёр дараалан хожигдлоо. Тэд гурав дахь удаагаа шилдэг наймд бичигдэж буй Словенитэй тоглох юм. 2008 оны ФИБА-гийн олимпын эрх олгох тэмцээнд тус хоёр баг түүхэн дэх ганц удаагаа таарч байжээ.
Л.Сайнаа