БНХАУ-ын Нанжин хотод талбайн теннисний 18 хүртэлх насныхны дэлхийн эрэмбийн оноо олгох тэмцээн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд Монгол Улсаас Ч.Маралгоо, Ч.Мартаа нар хосын төрөлд гурван хожил авсанаар тэргүүн байрт орлоо. Улмаар Монголын тамирчин Ч.Маралгоо дэлхийн чансааны 432, Ч.Мартаа 543 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тэд ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө хоёрдугаар тойрогт ялагдсан юм.