Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд үзүүрлэж, улсын гарди цол хүртсэн Ц.Бямба-Отгоны цол мялаалга наадамд Өвөрхангай аймагт болов. Энэ наадмын бөхийн барилдаанд улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Б.Цэдэнсодном, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Д.Хүдэрбулга, Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан Х.Энхчулуун нарын 128 бөх хүч үзлээ.
Барилдаанд улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, харцага Н.Золбоо үзүүрэлэв. Харин их шөвөгт улсын начин Д.Хүдэрбулга, Ш.Пүрэвгарьд нар шалгарлаа. Цолны мялаалга наадмаа хийж буй Ц.Бямба-Отгон гарди нь 2016 онд сумын заан, 2019 онд аймгийн харцага, 2020 онд аймгийн заан, 2022 онд улсын харцага, 2023 онд улсын гарди цол хүртсэн бөх билээ.
Сэтгэгдэл (1)