Тайланд улсад волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 22 дахь удаагийн тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолтод Монголын шигшээ баг Узбекистаны багийг 3:0-ээр буулган авч Ази тивийн анхны хожлоо авлаа. Энэ тэмцээнд Монголын баг 2015 оноос хойш оролцоогүй байсан бөгөөд Ази тивдээ хожил авсан удаагүй юм. Манай улсын баг Узбекстаны багийг 25:15, 25:19, 25:16-аар хожсон байна.
Сэтгэгдэл (2)