Улсын гарди Ц.Бямба-Отгоны цолны мялаалга наадам өнөөдөр болж буй.
Тэгвэл шинэхэн гардид УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй гишүүд болон Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн бизнес эрхлэгчид хамтран Тоёота "Ланд круйзер-300" авто машиныг бэлэглэжээ.
Мөн аймгийн ЗДТГ хувийн хэвшилтэй хамтран хоёр өрөө байр, “Нутгийн буян групп” 114мкв дөрвөн өрөө байраар урамшуулав.
Харин төрж өссөн Төгрөг сумын ард иргэд, нутгийн удирдлага, УБ хот дахь нутгийн зөвлөлөөс бүрэн хэрэглэлтэй хос мориор мялаажээ.
Сэтгэгдэл (2)