Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар аймгуудын хөгжлийг өргөх, тэлэлтийг тийш татах зорилгоор "Шинэ сэргэлтийн таван тойрог" бодлого гаргаж ажиллахаар болсон.
Тодруулбал, орон нутгийн асуудлыг эрчим хүч, авто зам, дулаан, орон сууц зэргээр эрэмбэлэн тодорхой ажлууд хийнэ хэмээн зарласан юм.
Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эхний аймаг буюу Говь-Алтай аймагт ажиллаа.