Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисыг нэрлэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад айчилж байна. Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос Айрэс хотноо төрсөн бөгөөд Өмнөд Америкаас гаралтай анхны пап юм. Пап Францис 2014 онд Ватиканы тэргүүн болж байв.
Түүний эзэмшсэн мэргэжил бол химийн технологич болон философич. Тухайлбал, ахлах сургуулиа төгссөний дараа химийн техологич мэргэжил эзэмшсэн байна. Дараа нь хүмүүнлэгийн ухаан, философийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ.
Тэрбээр танго бүжиг болон Латин америкийн уламжлалт бүжиг болох милонгад дуртай аж. Энэ талаараа "I love tamgo, amd i used to dance when I was young" хэмээн хэлж байсныг онцолж байна.
Пап Францис бол ядууралтай тэмцэх, хүмүүнлэг энэрэнгүй байх болон энх тайванд уриалдаг. Хязгааргүй их шунал, хяналтгүй капитализмаас үүдэлтэй ёс суртахууны асуудал нь хүн төрөлхтөнд төдийгүй байгаль орчинд асар их хор нөлөө үзүүлж байна хэмээн үздэг нэгэн. Ялангуяа хүн төрөлхтөн эх дэлхийтэй харилцах харилцаагаа умартаж, нэг гэр болсон байгаль дэлхийгээ үл тоомсорлож байна гэж шүүмжилдэг аж.
Тэрбээр манай улсад айчилж буй нь 777 жилийн дараа болж буй түүхэн үйл явдал юм. Тухайлбал, Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг.
Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна.
Мөн дэлхийн найман тэрбум хүний 30 орчим хувь нь Христийн шашинтай, харин тэдний 1,3 тэрбум нь католикчууд. Тиймээс бөмбөрцгийн зургаан хүн тутмын нэг нь оюун санааны эцэг хэмээн хүндэтгэн дээдэлдэг, католик шашны тэргүүн хамба манай улсад айлчилж буй нь олны анхаарлын төвд байсаар байна.
Д.Батчулуун