Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийх үеэр Пап Францисын төрийн ордны дурсгалын дэвтэрт бичиж үлдээсэн тэмдэглэлийг толилуулж байна.
Pellegrino di pace in questo Paese giovane e antico, moderno e ricco di tradizione, sono onorato di percorrere le vie dell’incontro e dell’amicizia, che generano speranza. Il grande cielo terso, che abbraccia la terra mongola, rischiari nuovi sentieri di fraternità.
Энх тайвны мөргөлч би өнө эртний баялаг түүх, уламжлалтай, орчин цагийн энэхүү Улсад итгэл найдварыг бататгах учрал, нөхөрлөлийн чин сэтгэл өвөрлөн айлчлан зочилж байгаадаа баяртай байна. Монгол орны уудам тал нутгийг ивээгч мөнх хөх тэнгэр Та бидний ирээдүйн дотно нөхөрлөлийг бадраах болтугай.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар
Сэтгэгдэл (1)