Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисын манай улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр олон нийтэд хандаж үг хэллээ.
Энэ үеэр Гүюг хааны захидлын албан ёсны хуулбарыг Монголчуудад бэлэглэлээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан.
Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай" гэсэн юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)