БНХАУ-ын Чиндао хотод Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй хөлбөмбөгийн 15 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-8-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын хөлбөмбөгчид Хойд Марианы Арал 4:0-ээр хожлоо. Тоглолтын эхний гоолыг Н.Наранбаяр (1 дэх минутад) оруулсан бол араас нь Т.Түвшинбаяр (14 дэх минут), О.Хүслэн (17 дахь минут), Х.Нэргүй (86 дахь минут) гоол хийжээ.
Монголын баг маргааш БНСУ-ын багтай тоглох бол нөгөөдөр БНХАУ, энэ сарын 5-нд Макаогийн багтай тоглоно.