Унгар улсын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3-ын 18 хүртэл насныхны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд охид, хөвгүүдийн ангилалд тус бүр 20 баг өрсөлдөж буйгаас Монголын охидын баг хоёр хожил авсан. Тэд өнөөдөр Тайланд (19:20 цагт), Польш (21:10)-ийн багтай тоглоно. Монголын баг өмнө тоглолтуудад Малайзын багийг 14:11, Тайванийн багийг 16:14-ээр буулган авсан билээ.