Казахстан улсын Шучинск хотод зуны биатлоны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Анхдугаар тэмцээнд манай улсаас дасгалжуулагч олимп, дэлхийн аварга А.Поповын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээний 12.5 км-ын индивидуал төрөлд Монгол Улсын тамирчин Энхбатын Энхсайхан хүрэл медаль хүртсэн бол энэ зайд эхний хоёр байрыг Казахстаны тамирчид эзэллээ.
Монголын биатлоны спортын өвөл болон зуны төрлийн тивийн тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.
Э.Энхсайхан хэдхэн хоногийн өмнө ДАШТ-д оролцохдоо есдүгээр байр эзэлсэн юм. Түүнчлэн өвлийн биатлоны төрлөөр залуучуудын өвлийн олимпын наадамд 12 дугаар байр эзэлж байсан бөгөөд энэ амжилт нь Монголын биатлоны түүхэнд тохиогоогүй өндөр амжилт байв.
А.Болд