Тайланд улсад волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр Монголын шигшээ баг Австралийн багтай гурван үе тоглож (16:25, 24:26, 14:25) харамсалтай нь ялагдлаа.
22 дахь удаагийн тэмцээний эхний хожигдлоо авсан манай улсын волейболчид маргааш 19:00 цагт талбайн эзэн орон болох Тайландын багтай тоглох юм.19:
Австралийн баг шөвгийн наймд шалгарсан бол Монголын баг 9-12 дугаар байрын төлөө тоглоно. Энэ тэмцээнд Монголын баг 2015 оноос хойш оролцоогүй байсан бөгөөд Ази тивдээ хожил авсан удаагүй юм.