“Пепси Алтан цом-2023” үндэсний бөхийн тойргийн барилдаан хоёр дахь жилдээ болохоор товлогдсон. Энэ жилийн барилдаан өмнөхөөсөө илүү үзүүштэй байхаар байна. Учир юу гэвээс өмнөх “Алтан цом”-д огт үзэгдэж харагдаагүй байсан улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр нар барилдахаар болсон нь Хөвсгөл, Сэлэнгэ нутгийнхан гэлтгүй бөх шимтэн үздэг хүмүүст сайн мэдээ.
Уйлган голын гурван аваргатай Хөвсгөл аймгийн багт улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Ч.Батчулуун, Б.Даваа-Очир, Ц.Сандагдорж, аймгийн арслан Э.Баасанжав, П.Хүрэлбаатар, М.Цэрэн нарын хүчтэнгүүд нутгаа төлөөлөн зодоглох юм байна.
Хөвсгөлийнхөн өнгөрсөн жилийн тус барилдааныг эрт орхисон нь улсын арслан Ц.Содномдорж нутгийнхаа багт ирж барилдаагүйтэй холбож болно. Ямартаа ч тэр "Алтан цом"-д анхны барилдаанаа хийх нь батлагдлаа. Тэгэхээр Хөвсгөлийн бөхчүүд энэ жилийн "Алтан цом"-ыг арай эрт дуусгахгүй болов уу.
Сэтгэгдэл (3)