Унгар улсын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3-ын 18 хүртэл насныхны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд охид, хөвгүүдийн ангилалд тус бүр 20 баг өрсөлдөж буйгаас Монголын охидын баг өчигдөр хоёр хожил байгууллаа.
Монголын охидын баг Малайзын багийг 14:11, Тайванийн багийг 16:14-ээр буулган авсан юм.
Өнөөдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ. Мөн тэмцээний эхний өдрийн байдлаар охидын ангилалд манай улсын тоглогч Н.Нандинхүсэл 15 оноо авсанаар бүх тоглогчдыг тэргүүлж байна. Монголын охид энэ бүрэлдэхүүнээрээ Азийн цомд дөрөвдүгээр байрт орж байсан билээ.