Допингийн эсрэг үндэсний дүрмийн 23-р хэсэгт манай улсын допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг Засгийн газар байгуулах, мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох байгууллагуудын талаар тодорхой заасан байдаг. Үүний дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Үндэсний зөвлөл нь допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх, мэдээлэл солилцох үүрэгтэй бөгөөд харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын допингийн шинжилгээтэй холбогдох үйл ажиллагаанд огт оролцохгүй, допингийн шинжилгээний явцын бие даасан байдлыг хатуу мөрдөх учиртай.
Тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтсан юм.
Энэхүү зөвлөл байгуулагдсанаар төрийн зүгээс манай улсын допингийн эсрэг үйл ажиллагааны эрхзүйн орчныг бүрэн утгаар бүрдүүлсэн гэж үзнэ. Харин одоо орлцогч төрийн бус байгууллага, тамирчин, дасгалжуулагч нар дүрмээ хатуу сахиж иргэдийн зүгээс хяналт тавьж дуу хоолойгоо хүргэх буюу хамтгийн чухал ажил хийх л үлдлээ.
Сэтгэгдэл (1)