МҮБХ-ноос “Пепси Алтан цом” үндэсний бөхийн тойргийн барилдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Аравдугаар сард эхлэх тус барилдаанд хүч үзэх багуудын нэрс тодорч, хэн хэн барилдах нь эхнээсээ ил болж байна.
Өнгөрсөн “Алтан цом”-ын шилдэг наймд багтаж чадаагүй Ховд аймгийн багийн энэ удаагийн бүрэлдэхүүнд аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, харцага Г.Ганхуяг, начин Б.Сосорбарам, аймгийн арслан М.Баяржавхлан, У.Батцоож нарыг багтаалаа.
Өмнөх бүрэлдэхүүнээс аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Ц.Төмөрцоож хасагдаж, оронд нь аймгийн арслан М.Баяржавхлан, У.Батцоож нар нэмэгджээ. Ховдын бөхчүүд өнгөрсөн “Алтан цом”-ын барилдаанд Архангай аймгийн багт ялагдал хүлээснээр өрсөлдөөнийг орхисон билээ.