Монголын өсөх ирээдүйтэй жүдоч болох М.Түвшинбаяр ОХУ-ын нийслэл Москва хотноо суралцахаар хөлгийн жолоо заллаа. Улс түмний найрамдлын их сургуульд суралцах урилга авсан юм. Тэрбээр 2016 онд Монголын жүдо академид элсэн орж, авьяас чадвараа ахиулсан билээ. 2019, 2020, 2021 оны өсвөр үеийнхний УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нэгэн.