Бөх сонирхогч, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Пепси Алтан цом 2023" үндэсний бөхийн тойргийн барилдаан аравдугаар сард эхэлнэ. Дараа жилийн зургадугаар сар хүртэл тэгш тоотой сар бүр болох юм. Хоёр дахь удаагийн барилдаанаас есөн дүүрэг хасагдаж, Улаанбаатар, Тува, Өвөрмонголоос тус бүр нэг баг нэмэгдэж байна. Барилдаан сонирхолтой болох нь гарцаагүй. Анхдугаар барилдаанд Архангай аймгийн баг ялагдалгүй итгэл төгс түрүүлсэн билээ.
Харин энэ жилийн “Алтан цом”-ын Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, О.Түмэн, Д.Тогтохжаргал, Л.Энхсаруул, Э.Мөнх-Эрдэнэ нар багтлаа.
Уг багийн өмнөх бүрэлдэхүүнээс гарди Ө.Бат-Орших, харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, аймгийн Б.Баянмөнх нар гарсан бол тэдний оронд хоёр залуу начин, улсын цолонд ойрхон хоёр залуу арслангаар хүчээ зузаатгажээ. Увс аймгийн баг өмнөх “Алтан цом”-д хамгийн өндөр цолтонтой баг байсан ч эхний гурван байрт багтаагүй юм.
А.Болд