Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам есдүгээр сарын 15-нд болох нь. 32 жил тасралтгүй болж ирсэн тус барилдаанд бөхийн хорхойтнууд ам сайтай байдаг. Энэ барилдааны түрүү бөхчүүдээс дархан аварга нэг, улсын аварга хоёр, гарди хоёр, заан нэг, харцага гурав, улсын начин цолтой 14 бөх төрөн гарсан байна. Энэ дундаас аварга цолтой гурван бөх байгаа нь чансаа хэр өндөр болохыг илтгэнэ.
Анхны барилдаан 1992 онд болоход улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж байв. Хамгийн олон түрүүлсэн бөх нь аварга Ч.Санжаадамба, заан М.Лхагвагэрэл, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлсэн байна. Харин өндөр цолонд хүрсэн бөх нь дархан аварга Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат юм.
Өнгөрсөн жил 31 дэх удаагийн отгон барилдаан улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, хурц чимэг хүртэн нэг сарын зайтай болсон Улсын баяр наадмаар заан цол хүртсэн билээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар аймаг, цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам зохион байгуулагдахаа больсон юм.
Тэгвэл МҮБХ-ноос Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ХЗДХЯ-нд гаргаж, УИХ-ын Нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлаж, улмаар Бүх цэргийн наадмыг зохион байгуулахаар тогтсон билээ.
Бүх цэргийн наадамд түрүүлсэн бөхчүүд:
2022 онд цэргийн арслан М.Лхагвагэрэл
2021 онд аймгийн заан М.Лхагвагэрэл
2020 онд аймгийн заан Л.Отгонбаатар
2019 онд цэргийн харцага Т.Дүгэрдорж
2018 онд аймгийн начин Г.Жамбалдорж
2017 онд аймгийн арслан Б.Хишигбаатар
2016 онд цэргийн начин Д.Цэрэнтогтох
2015 онд аймгийн заан Л.Батзориг
2014 онд аймгийн заан Б.Бадамсүрэн
2013 онд амгийн арслан Л.Цэрэнтогтох
2012 онд аймгийн заан Б.Ганзориг
2011 онд аймгийн арслан Ч.Батчулуун
2010 онд цэргийн арслан Ч.Санжаадамба
2009 онд аймгийн арслан С.Мөнхбат
2008 онд аймгийн начин Ч.Санжаадамба
2007 онд цэргийн арслан А.Бямбажав
2006 онд аймгийн арслан Н.Ганбаатар
2005 аймгийн заан А.Бямбажав
2004 онд цэргийн арслан Д.Лхагвадорж
2003 аймгийн начин М.Батжаргал
2002 онд цэргийн арслан Т.Мөнгөнцоож
2001 онд цэргийн арсланД.Цогзолдорж
2000 онд аймгийн заан Д.Цогзолдорж
1999 онд цэргийн арслан Б.Бадам-Очир
1998 цэргийн арслан Ц.Цэрэнчимэд
1997 онд аймгийн заан Ц.Мягмарсүрэн
1996 онд аймгийн начин С.Мандах
1995 онд аймгийн арслан Г.Өсөхбаяр
1994 онд цэргийн заан И.Доржсамбуу
1993 онд цэргийн арслан У.Сүхбаатар
1992 онд цэргийн арслан С.Дэлгэрбат