УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Түүний асуудлыг намын удирдлагууд нь нухацтай хэлэлцэж байгаа ч ар гэрийн шалтгааныг нь хүлээж авах төлөвтэй байна. Харин намын жагсаалтаар парламентад орж ирсэн тул түүний оронд жагсаалтын 10-т бичигдсэн Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж, эмэгтэй гишүүдийн тоог нэмэх нь. Сэтгүүлч, МАН-ын идэвхитэн гишүүн Д.Сарангэрэл гэж хэн бэ?
1. Д.Сарангэрэл бол МАН-ын бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нэр бүхий эмэгтэйчүүдийн нэг.
2. Түүнийг анх МАН-ын ажилд оролцооч гэж генсек байсан У.Хүрэлсүх санал тавьж байжээ. Харин дараа нь намын дарга байсан С.Батболдтой уулзаж энэ намд орох шийдвэрээ гаргажээ.
3. Гэхдээ Д.Сарангэрэлийн аав, ээж нь ч МАН-ын улаан батлахтай хүмүүс юм.
4. Тэрбээр 2004 онд "ТВ5" телевизийг байгуулсан ч улс төрд хүчин зүтгэхийн тулд захирал биш зөвлөх гэсэн статустай явдаг.
5. Түүнийг "ТВ5" телевизийг МАН-ын сурталчилгаанд ашигладаг гэдэг. Харин тэрбээр “Хүссэн, хүсээгүй Ардын намд бусад намд үйлчилдгээс арван хувийн илүү үйлчилдэг юм бий. Үүнийг би нуухгүй” гэж нотолсон удаатай.
6. МАН-д элсээд хоёр жил болсон ч гэрлийн хурдаар дээш өгсч хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга болж чадсан. “Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа хүн ч надтай ямар нэгэн юм яриад байх хэрэг байхгүй” гэж олны амыг таглаж байлаа.
7. Д.Сарангэрэл 2012 оны сонгуульд намын жагсаалтад 10-т бичигдсэн ч өмнөх 9 хүн нь УИХ-ын гишүүн болсон. Анх судалгаагаар хамгийн багадаа 12 хүн намын жагсаалтаар УИХ-д орно гэж байсан тул гишүүн болно гэж өөртөө итгэлтэй байжээ.
8. Тэрбээр “Сонгуулийн дүнг анх сонсоод би луйвардчихлаа гэж бодсон. Одоо ч тэр итгэл үнэмшил минь хэвээрээ байгаа. Үүний төлөө 24 тэрбум төгрөгийн автомат машин авсан юм уу гэж бодогдсон” гэжээ.
9. Түүний гэр бүлийн тухай мэдээлэл тун ховор, нууцлаг байдаг.
10. Д.Сарангэрэл анх "Монцам"э-гийн гэрэл зургийн газар өнгөт ба хар зургийн фотолаборантаар ажиллаж байжээ.
11. Монголын Үндэсний телевизийн мэдээллийн агентлагт сурвалжлагчаас хариуцлагатай редактор, ерөнхий редакторын албан тушаал хүртэл дэвшсэн.
12. 1995 онд нэг жил "ММ" агентлагийн захиралын ажлыг хийж байв.
13. “ММ” агентлагийн захирлын ажлаас түүнийг Н.Энхбаяр халсан гэдэг. Түүниы оронд очих хүсэлтэй олон хүн байсан учраас Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хатгалгаар ажлаа өгч байжээ.
14. Тэрбээр энэ тухайд "улс төрчдийн эхнэрүүд нөхрийнхөө ажилд оролцох ёсгүй" гэж ярьсан байдаг.
15. 2005 оноос МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч таван жил хийсэн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн.
16. Тэрбээр ажлаа амжуулах гэж байнга л ийш, тийшээ гүйдэг болохоор “Шогшоо Сараа” гэсэн хочтой.
17. Д.Сарангэрэл анх ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зурагчин мэргэжлээр төгссөн.
18. Мөн 1985 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийн сэтгүүлч мэргэжил эзэмшиж АНУ болон Японд 3 сарын мэргэжил дээшлүүлэх курсд сурч байжээ.
19. Түүний ширээний ном нь Б.Даш-Ёндонгийн орчуулсан гүн ухааны “Зан авир” ном.
20. Тэрбээр “Эмэгтэй хүн эвлэг даруу, элдэв олон үггүй байвал эрхэмсэг чанараа хадгалж чадна” гэж боддог.
21. Д.Сарангэрэл шинэ гишүүдээс З.Баянсэлэнгийг ихэд дэмжиж байгаа гэнэ. “Харин ч явж явж жирийн амьдрал дундаас, тэмцэл дундаас гарсан эмэгтэй асуудалд илүү хүнлэг, бодитой хандах болов уу гэж би найдаж байгаа. Эхийн ухаанаар төрд гэж уриалаад байдгийг явж явж З.Баянсэлэнгэ хийж байж магадгүй шүү” гэжээ.
22. МАН-д элсээд 2 жил болсон ч 20 жил дэмжиж ирсэн гэжээ. Д.Сарангэрэл МАН-ыг Социнтернд бүртгүүлэхээр тус намын удирдлагын бүрэлдэхүүнд орж Франц явж байв.
23. Д.Сарангэрэлийг МАН-ын эмэгтэйчүүдээс Д.Оюунхоролтой харьцуулж хардаг хүн олон бий. Тэднийг нэгэн хурал дээр хоорондоо муудалцаж, нэг рүүгээ салаавч гаргасан гэх шуугиан дэгдсэн. Харин Д.Сарангэрэл үүнийг эрс үгүйсгэсэн.
24. Түүнийг улс төрч хүүхнүүдийн дунд имиж сайтай, ганган эмэгтэй гэж үнэлдэг.

24tsag.mn
Сэтгэгдэл (143)