Тува улсын Кызыл хотод сонирохгчдын сүмо бөхийн “Кубок центра Азий-2023” олон улсын тэмцээн болов. Энэ тэмцээнд найман орны 170 орчим тамирчин долоон жинд хүч үзлээ. Манай улсаас даян аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүдэс хүч үзсэнээс -115 кг-ын жинд аймгийн арслан Б.Бадрал, үнэмлэхүй жинд аймгийн арслан Б.Нямсамбуу нар хүрэл медаль хүртлээ. Б.Бадрал нь сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга юм.