Иран улсад Дэлхийн дугуйн холбооноос зохион байгуулсан өндөр зэрэглэлийн тэмцээнд хурд хүчээ сорьж буй таван монгол дугуйчны амжилтын буухиа тасрахгүй байна. 11 орны 16 баг оролцсон уултай замын дугуйн уралдаанд эхний зургаан байрт Монголын дугуйчид оржээ. Бахдмаар сайхан уралджээ. Таван тамирчин маань хамтдаа толгойн группт орж ирсэн бөгөөд С.Жамбалцамц түрүүлэн ирсэнээр олимпын оноогоо 14-өөр нэмлээ.