Мэргэжлийн боксын рингэнээ монгол тулаанчдын ялалтын цуурай үргэлжилсээр. АНУ-ын Лос-Анжелес хотод мэргэжлийн боксын 53 кг-ын жингийн чансаа олгох тулаан энэ сарын 26-нд болжээ. Энэ тулаанд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхмандах шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгуулсан байна. Х.Энхмандах нь сонирхогчдын боксын Азийн АШТ-ий хүрэл медальт, Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, улсын таван удаагийн аварга билээ. Энэ түүний анхны тулаан, бас анхны ялалт юм.