АНЭУ-ын Дубай хотод шатрын сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний хооронд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн ангилалд Б.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтүшиг, эмэгтэйчүүдэд Э.Амаржаргал, Б.Ганцэцэг нар эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.