Энэ удаагийн Сагсанбөмбөгийн ДАШТ Япон, Филлиппин, Индонез улсуудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний шатны гурав дахь тоглолт удахгүй эхэлнэ. Тэгвэл бид та бүхэнд хоёр тоглолтын дараах байдлаар E, F, G, H хэсгийг тэргүүлж буй багуудыг танилцуулж байна. Та A, B, C, D хэсгийг тэргүүлж буй багуудын мэдээллийг линкээр харна уу!
Е хэсэг
Энэ хэсэг Герман, Финланд, Австрали, Японы шигшээ баг багтжээ. Одоогоор Германы шигшээ баг Японыг 81:36, Австралыг 85:82 харьцаатай буулган авч, хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Тэдний араас Японы шигшээ баг Финландын шигшээ багийг 98:88 харьцаатайгаар, Австралын шигшээ баг Финландыг 98:72 харьцаатайгаар илүүрхэж тус бүр нэг хожилтой удаалж буй.
Уг хоёр багийн аль хожсон нь хэсгээсээ дараагийн шатанд шалгарах чухал тоглолтыг удахгүй хийнэ. Японы шигшээ багийн дээрх хожил 17 жилийн дараах анхны хожил болсон юм. Тэд нутгийнхаа дэвжээн дээр Австралийн шигшээ багийг хожиж чадвал шигшээ 16-д шалгарна.
F хэсэг
Уг хэсэгт Гүрж, Словани, Венесуэл, Кабо-Верде улсууд багтав. Хоёр тоглолтын дараах байдлаар Слованийн шигшээ баг хоёр хожилтой хүснэгтээ өнгөлж байна. Тэдний араас Гүрж, Кабо-Верде улсууд удаалж буй.
Үр дүнгээр, хүчирхэг Слованийн шигшээ баг Венесуэлийн шигшээг 100:85, Гүржийн шигшээ 88:67 харьцаатай буулган авчээ. Харин Гүржийн шигшээ баг Кабо-Вердийн шигшээг 85:60 харьцаатай хожсон бол Кабо-Вердийн шигшээ Венесуэлийн шигшээг 81:75 харьцаатай ялсан. Энэ хэсгээс Слованийн шигшээ нэгээр гарах нь тодорхой болсон. Харин Гүржийн шигшээ ялагдсан тохиолдолд Кабо-Вердийн шигшээ баг хэсгээсээ гарах боломжтой болох юм.
G хэсэг
Энэ хэсэгт Иран, Испани, Бразил, Кот-д'Ивуар улсууд байгаа. Хэсгийг Испанийн шигшээ баг хоёр хожилтойгоор тэргүүлж байна. Харин Бразил, Кот-д'Ивуар улсууд удаалж буй.
Хоёр тоглолтын дараах байдлаар Испанийн шигшээ баг Ираны шигшээ 94:64, Бразилыг 96:78 харьцаатай хожиж, хэсгээсээ гарах эрхээ баталгаажуулсан гэж хэлж болно. Харин одоогоор хоёрдугаарт байрт бичигдэж буй Бразилын шигшээ баг Ираныг 100:59 харьцаатайщ хожсон бол Ираны шигшээ багийг Кот-д'Ивуарын шигшээ баг 71:69 харьцаатай илүүрхжээ.
H хэсэг
Тэмцээний сүүлийн хэсэгт Канад, Латли, Ливан, Франц улсууд багтжээ. Канад, Латви улсууд тус бүр хоёр хожилтой хүснэгтийг тэргүүлж байгаа бол хүчирхэг Францын шигшээ баг Ливан улсын шигшээ багийн хамтаар тэмцээнээс мултрах нь нэгэнт тодорхой болжээ.
Л.Сайнаа