Дорнод аймгаас тэргэнцэртэй иргэн Д.Батхуяг наймдугаар сарын 10-наас эхлэн 670 км-ын марафон аялал хийж, өдгөө Налайх дүүрэгт ирлээ. 18 хоногийн амаргүй аяныхаа ард гарахдаа тэр олон саад бэрхшээлийг туулсан нь дамжиггүй. Түүний аялалын гол зорилго нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” гэсэн уриан дор юм. Тэр аялалаа Улаанбаатар хотын төв талбайд есдүгээр сарын 10-нд өндөрлүүлэх зорилго тавьсан ба зорилгоосоо хэд хоногийн өмнө дуусгаж магадгүй байна. Өнөөдөр түүнийг Налайх дүүргийн Засаг дарга, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн төлөөлөл хүлээн авч уулзах юм байна.