Батлан хамгаалахын сайд агсан, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын “Монгол цэрэг-2023” тэмцээн есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд болно. Ес дэх удаагийн тэмцээн дөрвөн төрөл таван ангилалд болох бөгөөд цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид энэ тэмцээнд оролцох боломжтой юм.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Жамдамба нь Москва хотод М.М.Фрунзын нэрэмжит ерөнхий цэргийн командын академи, К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэг хүчний жанжин штабын дээд академи, академийг онц дүнтэй төгссөн.
Тэрээр хээрийн дадлага, сургууль буудлага жолоодлогын талбайд офицер, цэргүүдтэйгээ халуун, хүйтнээс халшрахгүй ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан. Түүний удирдсан хээрийн томоохон сургууль, дадлага, бүтээж туурвисан ном, илтгэл, өгүүлэл, дүрэм журам, зөвлөмжүүд нь энэ салбарын хөтөч гэгддэг юм.