Энэ оны эхээр АНУ-ын усан сэлэлтийн аварга асан Жэйми Кэйлийн нас барсан нь явдал нь фентанилтай холбоотой гэж АНУ-ын Виржинийн арлуудын цагдаагийн газраас олон нийтэд мэдээлэв. Тодруулбал, АНУ-ын Виржинийн арлуудын эрүүл мэндийн шинжилгээний албаны задлан шинжилгээний тайланд Кэйлийн үхлийн шалтгааныг "ходоодны агууламжийг соруулах фентанилын хордлого" хэмээн жагсаасан гэж цагдаа нар баасан гарагт мэдэгдэв. 42 настай Кэйл хоёрдугаар сард Гэгээн Жон арал дээр нас байдаг.
Цагдаа нар тэр үед түүний найз залуу болох нь тодорхойгүй байгаа нэгэн эрхэм шөнө дундын дараахан түүнийг шалгахаар баарнаас гараад гэрийнхээ шалан дээр хэвтэж байхад нь олсон тухай бүртгэлдээ дурджээ. Улмаар түүнийг Майра Китинг-Смитийн олон нийтийн эрүүл мэндийн төвд аваачиж, зүрхний эмчилгээ хийлгэсэн. Тэр өмнө нь Нью Хэмпшир хотод аж төрдөг байв.
Алдарт усанд сэлэгч ийнхүү хүнд өвчний улмаас эм хэтрүүлэн хэрэглэж таалал төгссөн явдалд олон нийт машид эмгэнэж буй. Фентанил бол бүрэн синтетик опиоид бөгөөд анхандаа мэс засалд зориулсан хүчтэй мэдээ алдуулагч болгон бүтээгдсэн. Мөн хорт хавдар гэх мэт төгсгөлийн өвчинтэй холбоотой хүнд өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэдэг эм юм. Уг эм нь морфиноос 100 дахин илүү хүчтэй, багахан тун нь үхэлд хүргэдэг. Хууль бусаар үйлдвэрлэсэн фентанил нь сүүлийн жилүүдэд хэтрүүлэн хэрэглэсэн нас баралтын тоог нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Кэйл анх 1997 оны Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын эмэгтэйчүүдийн 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа уралдаанд оролцож алтан медаль хүртэж байсан нэгэн. Мөн 1998 оны арваннэгдүгээр сард Бразилд болсон FINA усан сэлэлтийн дэлхийн цомын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. USA Swimming хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ Кэйлийг "үндэт багийн анд" гэж хэлсэн. Өсвөр насандаа Кэйл Флоридагийн Жексонвилл дахь Боллес сургуульд хэсэг хугацаа зарцуулсан бөгөөд энэ нь усан сэлэлт , шумбалтын хүчирхэг гэгддэг хувийн коллеж бэлтгэх сургуульд байв. Кэйл 1996-1997 оны улиралд АНУ-ын усан сэлэлтийн чансаанд дор хаяж 10 төрөлд өөрийн насны ангилалд улсын хэмжээнд шилдэг 16 тамирчны тоонд багтаж байжээ.
Л.Сайнаа