“Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” хэмээх уриаг эрхэм болгон таван тивийн тамирчид олимпын талбарт өнө шилдгээ шалгуулсаар ирсэн. Энэхүү уриаг анх 1924 онд хэрэглэж байсан бөгөөд 100 жилийн ой нь Парисын олимпын наадамтай давхцаж байна. Паралимпын наадам хожуу үүсэлтэй гэх боловч энэ талбарт хүн төрлөхтөний хамгийн шилдэг нь чуулдаг болохоор нэр хүнд, цар хүрээ нь олимпоос дутахааргүй өндөр юм. Чанар, чансаа нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй.
Тэгвэл жил хүрэхгүй хугацааны дараа хөшгөө нээх “Парис-2024” паралимпын наадмын албан ёсны шторк цацагдсан ба монгол хүний эр бяр, хүч чадлыг батаан харуулсан нэг минутын дүрс бичлэг дэлхий даяар түглээ.
Бичлэгт “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, ДАШТ-ий гурван удаагийн мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, дэлхийн цом, Ази тивийн аварга, Азийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ багтсан нь бахдууштай. Паралимпын наадмын албан ёсны дүрс бичлэгт монгол хүн багтсан удаагүй билээ. Э.Содномпилжээ өнгөрсөн "Токио-2020" олимп, паралимпын наадамд алтан медаль хүртсэн цор ганц монгол тамирчин юм.
А.Болд