Налайх дүүргийн Спорт цогцолборын ажлын явцын талаар хамтарсан ажлын хэсэг өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Биеийн тамир спортын улсын хороо, Налайх дүүргийн ЗДТГ, Барилга хот хөгжлийн газар, гүйцэтгэгч байгууллага “Бүрд констракшин” ХХК оролцов. Спорт цогцолбор ажил 95 хувьтай явж байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна. Барилгыг ашиглалтад оруулах хугацаа нь хэтэрсэн. Уг нь 17 заалтай, 25 метр урт дөрвөн зам бүхий усан бассейнтай болох юм.
Яаралтай ашиглалтад оруулахад тулгарч буй асуудал, барилга угсралтын ажлыг хэрхэн хурдан шуурхай дуусгаж ашиглалтад оруулах талаар хэлэлцжээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан барилгын ажлыг гүйцэтгэгч компаний удирдлагуудад хандан “Аравдугаар сарын 1 гэхэд хүлээлгэн өг. Цэвэрлэгээ үйлчилгээгээ дариухан хий. Компаний зүгээс хүссэн мөнгө, тавьсан шаардлагыг чинь улсаас 10-аад жил төлж ирсэн. Энэ арга залиа дахин хэрэглэх гэж байвал хүлээж авахгүй. Илүү цалин, хөлс гэдэг шалтгаан хүлээж авахгүй. Хэрэв ийм асуудал яригдвал танай компаний эрхтэй ярина. Энд тэнд хийж байгаа бусад төслүүдтэй чинь ярина. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол хэтэрсэн шүү. Төсвийн хөрөнгөөр тоглож, иргэдийн хүлээлтийг үгүйсгэж, шалтаг тоочдог хурган залиа боль” гэв.
Сэтгэгдэл (3)