Польш улсын Познань хотод пара бочигийн цуврал тэмцээн энэ сарын 18-25-ны өдрүүдэд болов. Тэмцээнд 30 орны 200 орчим тамирчин өрсөлдөхөд Монголын пара бочигийн холбооны ерөнхий дасгалжуулагч Самдангийн Алтанхундагын удирдлага дор оролцсон Х.Ирмүүн шөвгийн наймд шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцож буй баг тамирчдыг тус улсад суугаа ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж, дэмжлэг үзүүлжээ.