Ням гарагт болсон ФИБА-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Е хэсэгт багтсан Японы улсын шигшээ баг Европын ширүүхэн өрсөлдөгч болон Финландын шигшээ багийг хожиж, нулимс дуслуулан баяраа тэмдэглэж байна.
Тэмцээнийг хамтран зохион байгуулагч тус улсын шигшээ баг түүхэнд өнөөг хүртэлх хамгийн том эргэн ирэлтийг хийж, 18 онооны зөрүүг илүү гарган Финляндыг Окинавад 98:88-аар буулган авав.
Финикс Сансын Юта Ватанабе, NBA G лигийн Юдай Баба зэрэг одод Японы шигшээ багийн түүхийг бүтээлээ. Японд АНУ-д төрсөн Жош Хоукинсон 28 оноо, 19 самбар авсан бол Юки Кавамура дөрөвдүгээр үед 15 оноо авч, Японы шигшээ багийн анхны ялалтад тусаа өгөв.
Энэ нь Японы шигшээ баг сүүлийн 17 жилийн хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны ялалт байсан. Тэд хамгийн сүүлд 2006 онд ФИБА-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагч орон болох Панамын эсрэг ялалт байгуулсан юм. 2019 онд Хятадад хойшлогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Япон хэсгийн таван тоглолтод бүгдэд нь хожигдсон байдаг.
Ази тивд сагсан бөмбөгийн лидер гэгддэг Япон улс дэлхийн хэмжээнд тоглохын тулд үргэлж чармайж ирсэнг цаг хугацаа гэрчилнэ. Сонирхуулахад, тэд хэсгийн эхний тоглолтдоо Германы шигшээ багт 81:63 харьцаатай ялагдсан юм. Тус хэсэгт Япон, Герман, Финланд, Австралийн шигшээ багууд багтсан. Хэрэв тэд дараагийн тоглолтдоо Австралийн шигшээ багийн хожвол, хэсгээсээ гарах боломжийн үзүүрээс атгана.
Л.Сайнаа