Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээгээд удаагүй байна. Тэмцээний F хэсгийн Япон-Финландын шигшээ багийн тоглолт өчигдөр Японы Окинава хотын “Окинава” ордонд болоход талбайн эзэд Финландын шигшээг 98:88-аар буулган авсанаар японы сагсчид энэ тэмцээний түүхэн дэх анхны ялалтаа байгууллаа.
Ази тивийн баг Европын сагсчдыг 10 онооны илүүгээр ялсан нь гол дуулиан болж байна.
Тоглолтын дийлэнх хэсгийг Финландын баг тэргүүлсэн бөгөөд 18 оноогоор илүү байсан. Гэвч тоглолтын төгсгөлийн үед Японы тоглогч Кавамүма эргэлт хийсэнээр тоглолтын хувь заяаг эргүүлсэн юм. Тэр зөвхөн ганцаараа дөрөвдүгээр үед 15 оноо авсан билээ.
Сэтгэгдэл (1)