ОХУ-ын Тува улсын баяр наадамд улсын харцага Н.Золбоо тав давж начин цол хүртлээ. Тэрбээр “Нэгдэл” клубын нэр дээрээс барилдаж буй бөгөөд үндэсний бөхийн төрлөөр гурав дахь цолоо авч байна. Улсын харцага цолыг 2018 оны Улсын баяр наадмаар зургаа давж хүртсэн бол 2019 оны Хүрээ цам даншиг наадамд үзүүрлэн Даншигийн заан цол хүртэж байлаа. Тэгвэл энэ жил Тува улсад болсон баяр наадамд тав давсанаар үндэсний бөхийн төрлөөр начин, харцага, заан гэсэн гурван цолыг зэрэг эзэмшиж буй нь ховор бөгөөд содон амжилт юм.
Сэтгэгдэл (1)