Дархан-Уул аймагт уулын уруу буух "Дархан-88" анхдугаар тэмцээнийг зохион байгуулахад 22 тамирчин хурдаа сорив. Нэгдүгээр байрт О.Төгсбаяр орж, Т.Батбаяр, М.Наранхүү нар удааллаа. Тус аймгийн зүгээс анхны Downhill зам байгуулсанаар энэ спортыг орон нутагт хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөв. Тэмцээнд хамгийн залуу нь 13 настай бол ахмад нь 47 настай тамирчин байлаа.