АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 32 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын алтан медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүч үзнэ. Түүний оролцож буй 107 кг-ын жинд 20 тамирчин өрсөлдөж байгаа ба Э.Содномпилжээ энэ тэмцээнд нэг түрүүлж, хоёр мөнгөн медальтай юм. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо алтан медаль хүртэж, дэлхийн цомын зургаа дахь медалиа авсан билээ.
Сэтгэгдэл (1)