Манай улсын “Степп арена” ордонд Япон, Монгол багшийн уран гулгалтын сургалт ирэх сарын 12-ноос эхлэх гэж байна. Анхан болон дунд шатны есөн удаагийн 18:00 цагийн сургалтын үнэ 540 мянган төгрөг юм.
Сургалтыг японы уран гулгагч Утако Вакамацү удирдан явуулах бөгөөд өдгөө 42 настай тэрбээр 2002 он хүртэл японы нэрийн өмнөөс ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө 1999 онд Чехэд улсад болсон гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2002 Жан Себастьн Фектотой хамтран Канадын нэрийн өмнөөс хосын төрөлд өрсөлдөхдөө 2003 оны Финландын цом, Небельхорн цомын тэмцээнд түрүүлж байжээ.
2004-2005 оны улиралд Канадын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2005 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байр эзэлсэн тамирчин юм.