1. Сагсан бөмбөгийн ДАШТ манай тивд
Манай тивд болж буй дөрөв дэх удаагийн ДАШТ. Өмнө нь 1978 оны ДАШТ-ийг Филиппин улс, 2006 оныхыг Япон улс, 2019 онд БНХАУ зохион байгуулсан. Харин энэ удаад Филиппин, Япон, Индонез улсууд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
2. ДАШТ-ий формат өөрчлөгдсөн
Багууд 8 хэсэгт (a,b,c,d,e,f,g,h) хуваагдаж хэсэгтээ тойргоор тоглоно. Хэсгээс 1,2 –оор гарсан 16 баг дахин найман хэсэгт (i,j,k,l) хуваагдаж хэсгээс 3,4-өөр гарсан багууд хасагдах журмаар финалын шат хүртэл өрсөлдөнө.
3. Сербийн баг хамгийн өндөр нуруутай нь
Энэ удаагийн ДАШТ-д оролцож буй 32 багийн 384 тамирчнаас хамгийн өндөр нуруутай нь Сербийн тамирчин Бобан Марянович. Түүний биеийн өндөр 222 см. Харин багийн бүх гишүүдийн дунджаар хамгийн өндөр нуруутай нь мөн л Сербийн баг нэрлэгдэж байна. Сербийн багийн дундаж өндөр нь 206 см бол 12 тамирчны 8 нь 200 см ба түүнээс дээш өндөртэй. Мөн Сербийн хамгийн намхан тамирчин нь л гэхэд 195 см өндөртэй байна. Африк тивийн төлөөлөл Сенегалын багийн мэдүүлэгт багтсан 12 тамирчны 10 нь 200 см ба түүнээс дээш өндөртэй буюу энэ ДАШТ-д ирсэн 32 багаас хамгийн олон нуруулаг тоглогчтой нь.
4. Азийн баг хамгийн намхан нь
ДАШТ-д оролцож буй бүх тамирчдын нурууны өндрийн доод хэмжүүрийг Филиппиний тамирчин Марк Баррока тогтоож байна. 33 настай тамирчны биеийн өндөр 176 см бөгөөд тэрээр улсынхаа лигт тоглодог аж. Харин хамгийн намхан бүрэлдэхүүнтэй багаар мөн л Филиппины шигшээ (дундаж өндөр 193 см) нэрлэгдэж байна.
5. Тив тивийн багууд
Тус тэмцээнд Африкын тав, Ази ба Далайн орнуудын найм, Европын 12, Америк тивийн долоон баг өрсөлдөнө.
6. ДАШТ-д оролцож буй хамгийн “жижиг” улс: Монтенегро
Балканы хойгийн Монтенегро улс энэ ДАШТ-д оролцож буй хамгийн "жижиг" улсаар нэрлэгдэж байна. Тус улсын хүн ам ~620 мянга.
7. Сербийн багийн бүх тамирчин гадаадад
Сербийн багийн 4 тамирчин NBA-д тоглодог бол, Германы лигт 3, Туркд 2, ОХУ, БНХАУ, Грекийн багуудад тус бүр нэг тоглогч хүчин зүтгэж байна.
8. NBA -ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч ДАШТ-д
NBA-ийн өнгөрөгч улирлын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн Грек эр Яннис Антетокоунмпо улсынхаа төлөө зүтгэхээр иржээ.
9. ДАШТ-ий сүлд дүүг Японы дуучин Fujii Kaze дуулжээ.
10. 7 баг олимпын эрх өвөртөлнө
32 багаас Европын 2, Америкийн 2, Африк, Ази Номхон далайн тус бүр 1 улс ирэх 2024 оны олимпийн эрхээ баталгаажуулна.
11. ДАШТ-д 10 мянга гаруй сайн дурынхан ажиллаж байна
Азийн гурван улсыг дамнан зохион байгуулагдаж байгаа учир ойролцоогоор 10 мянга гаруй сайн дурынхан ажиллах тооцоо гарчээ.
12. Хамгийн олон түрүүлсэн баг
ДАШТ-д хамгийн олон түрүүлсэн улсаар Югослав, АНУ-ууд тус бүр таван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна. Харин өнгөрсөн жил Испанийн баг түрүүлж, Аргентины шигшээ баг удаалсан.
Л.Сая
Сэтгэгдэл (1)