Өнөөдөр наймдугаар сарын 24. Энэ өдөр монголоос олимпын хоёр дахь аварга бас чөлөөт бөхийн дэлхийн аварга мэндэлсэн юм.
15 жилийн өмнөх энэ өдөр “Бээжин-2008” зуны олимпын наадмын боксын рингэнд Монголын тамирчин Энхбатын Бадар-Ууган алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн хоёр дахь монгол хүн болов.
Аз одоор медаль аваагүй гэдгээ олон тэмцээнд батлан харуулсан Э.Бадар-Ууган аварга маань өдгөө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж, эх орондоо болсон Зүүн Азийн залуучуудын наадмын их ажлын ард амжилттай гараад байгаа билээ.
Тэгвэл зургаан жилийн өмнө Парист болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэж, монголоос энэ цолонд хүрсэн чөлөөтийн гурав дахь бүсгүй болсон билээ.
Тэр нэгэн цагт Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын манлай нь явсан. Ази тивдээ хоёронтоо шигшээд шалгарсан түүний замнал одоо ч үргэлжилж буй. Тэрбээр дэлхийн дэвжээнд аварга цолоо батлан харуулахаар бэлтгэлээ хийж байгаа билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)