Хорватын нийслэл Загреб хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж байна. Дэлхийн аваргад манай улсаас охид, хөвгүүдийн тус бүр 10, нийт 20 тамирчин оролцож буйгаас охидын 44 кг-ын жинд Т.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ.
Тэр долоо хоногийн өмнө Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлсэн юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын шавь Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн дархад охин.
Сэтгэгдэл (1)