Ардын хувьсгал ялсанаас хойш 101 наадам болоход Архангай-Өвөрхангай аймгийн бөхчүүд зургаан удаа түрүү булаалдсанаас бүгдэд нь Архангай аймгийн бөхчүүд давсан байна. Өнөө жилийн наадмыг оролцуулан тоолоход юм. Хэрэв “отгон арслан М.Бадарчаас допинг илэрсэн” гэх мэдээлэл батлагдвал энэ өвөрмөц амжилт зогсох учиртай.
Хамгийн анх 1927 оны наадамд Архангай аймгийн Цахир сумын харьяат, даян аварга Н.Жамъян хоёр дахь түрүүгээ хүртэхдээ Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын арслан О.Аюурыг давж байв.
Үүнээс 11 жилийн дараа буюу 1938 оны наадамд Архангай аймгийн Жаргалан сумын харьяат улсын арслан Б.Төрбат цор ганц түрүүгээ авахдаа Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын заан Ц.Бандийг давжээ. Өнгөрсөн зуунд Архангай-Өвөрхангай аймгийн бөхчүүд түрүү булаалдсан байгаа хоёр үйл явдал энэ.
Харин 2003 оны наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга Г.Өсөхбаяр хоёр дахь түрүүгээ хүртэхдээ есийн даваанд аварга Д.Сумъяабазарыг давсан ба 2005 онд ийм үйл явдал дахин тохиосон юм.
Тэгвэл тав дахь нь 2009 оны наадмын есийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр даян аварга болохдоо Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын арслан Д.Ганхуягийг давжээ.
Тэгвэл хамгийн сүүлд энэ жилийн Улсын баяр наадамд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын арслан М.Бадарч анхны түрүүгээ авахдаа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын гарди Ц.Бямба-Отгоныг давсан нь Архангай-Өвөрхангай аймгийн бөхчүүд түрүү булаалдсан зургаа дахь тохиолдол бөгөөд бүгдэд нь Архангайнхан давсан содон амжилт юм.
Гэхдээ энэ жилийн Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариуг зарлах хүртэл билээ. Хэвлэлд бичиж буй шиг М.Бадарчаас допинг илэрсэн тохиолдолд дээрх аймгийн бөхчүүдийн түрүү булаалдсан содон амжилт зогсоно.
Архангайн бөхчүүдийн Улсын наадмын түрүү, үзүүрт Өвөрхангайн бөхчүүдийг давсан амжилтыг гарди Ц.Бямба-Отгон эвдэж магадгүй. Эс бөгөөс М.Бадарч арслан энэ цувралыг зургаа болгон үргэлжлүүлэх билээ.
А.Болд
Сэтгэгдэл (5)