Хорватын нийслэл Загреб хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд болно. Дэлхийн аваргад манай улсаас охид, хөвгүүдийн тус бүр 10, нийт 20 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Тэмцээний хөвгүүдийн 50 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, Ч.Төгөлдөр, 55 кг-д C.Мөнх-Оргил, 60 кг-д Б.Мөнгөнхуяг, С.Хатанбаатар, 66 кг-д Ц.Мишигтогоо, 73 кг-д Б.Шинэтулга, 81 кг-д П.Цэнгэл, -90 кг-д Б.Баасан-Очир, +90 кг-д Б.Тэмүүлэн нар зодоглох бол охидын 40 кг-д О.Тэлмүүн, 44 кг-д Т.Отгонжаргал, О.Нандин-Эрдэнэ, 48 кг-д Н.Ундрахбаяр, Ж.Анударь, 52 кг-д Т.Ариунзаяа, 57 кг-д М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, Д.Есүй, -70 кг-д А.Дуламсүрэн нар эх орноо төлөөлөн барилдана.