Спортын 12 төрлөөр явагдаж буй "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тэд Макаогийн шигшээг 3:0-ээр илт давуу буулган авсан юм.
Тоглолтын гоолуудыг 3 дахь минутанд У.Тэмүүлэн 63 дахь минутанд Н.Эрдэнэбаатар, 82 дахь минутанд Ч.Манлай нар оруулсан.
Ийнхүү манай улсын шигшээ баг хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгааг харуулж чадлаа. Тус наадмын алтан медалийг БНХАУ-ын Тайванийн баг, мөнгөн медалийг БНХАУ-ын Хонконгийн баг хүртсэн билээ.